Assassins Creed: Brotherhood (Алуурчины Номлол - Ахан Дүүсийн Холбоо, 2011)
Rar-ийг задлаад тоглоомоо суулга, Crack фолдер-с кракаа дарж хуулаарай.
Зохиол
Шинэ үеийн Ассассинуудын маань нууц байршил Абстергогийн темпларуудын сонорт хүрч халдан довтолсон тул тэдэнд алуулахаас өмнө өрсөж тэднээс зугтаж амжжээ. Ингээд компьютерийн мэргэжилтэн Реббека, түүхч залуу Шаун болоод Алтайр Ибн Ла Ахад хийгээд Эцио Аудиторе да Фирэнзе нарын удам Дезмонд Майлс, тэгэлгүй яахав харин түүнийг Абстергогоос аварсан залуу бүсгүй Люси Стилман нар ээлжит халхавч газарруугаа явцгаах болно. Ингээд ачааны тэргэнд суусан даруйдаа Дезмонд дахин Анимус 2.0 [Абстергогийн Темпларуудын зохиосон Анимус 1.0 машиныг дууриалган хийж, улам илүү боловсронгуй болгож, ухаалаг бүсгүй Реббека үүнийг бүтээсэн байна. Энэхүү машинд суусан цагт өөрийн ДНХ-руу нэвтэрч өвгөд дээдсийнхээ мартагдсан дурсамжийг сэргээн харах боломжтой] машинд сууж байгаагаар Assassin'S CreeD II маань дуусгавар болдог шүүдээ ....
Харин BrotherhooD-ийн эхэн хэсэгт ..... Эцгийг нь ах дүү хоёрын нь хамтаар хөнөөлгөсөн өст дайсан болох Родриго Боржиагаас өшөөгөө авахаар очсон Эцио хэн бүхний толгой хүрэхгүй, хамгаас гайхалтай, хамгийн хачирхалтай зүйлтэй таарч нууцын хил хязгаарыг давж, Сэргэн Мандалтын үеийн Итали орон, төв зүрх нь болсон үзэсгэлэнт Ром хотод, их Ватиканы хөрсөн дор өөрийгөө Минерва гэх гэрэл туяа цацарсан гайхамшигт хий бодь дүрснээс чухам үнэнийг олж мэджээ. Энэ бүхэн хэний ч ой тойнд багтамгүй, хэн ч итгэхийн аргагүй гайхалтай зүйл байлаа. Библийн сударт бурхан тэнгэр энэ ертөнцийг бүтээж, тэнгис далайг зурж, хөрст уулсыг зулж харин эцэс сүүлд нь Адамыг бүтээж, харин түүний хавирганаас Эваг хийсэн гэдэг билээ. Хэрэг дээрээ Assassin'S CreeD-ийн түүхэнд алс ертөнцөөс ирсэн лужир биет ялтсан арьст бодьгалиуд энэ дэлхий хэмээгч гариг дээр амьдралыг цогцлоосон бөгөөд харин хүн төрөлхтөн тэднээс хожим нь "Жагарын Орны Алим" хэмээн алдаршсан нууцлаг эрднийг нь хулгайлсан тул харин тэд хүмүүн төрөлхтнөөс эгнэгт нүүр буруулжээ ...
Гэвч өнөөх гайхал эрдэнэ болох "Жагарын Орны Алим" нь Эциогийн гарт байлаа. Өнөөх хий бодь бие учир битүүлэг хийгээд танхимаар нэг цууриатсан гайхаж сүрдмээр яриагаа дуусгахдаа Анимусыг нэвт харж Дезмондын нэрийг дуудсан нь Эциод хамгаас хачирхалтай байсан нь ойлгомжтой. Удалгүй авга ах Марио нь ирж тэр хоёр Ватиканаас зугтжээ. [Энэ бүхэн тоглоомын зохиолын ердөө л эхэн хэсэг нь]. Ганган чамин хувцастай номлогч санваартнуудыг өнгөрч, өөдөөс ирэх Боржиагийн цэргүүдийг өрсөж тонилгосоор нэгэн цамхгийг оройд тулж очижээ. Өнөөх АЛИМ-ыг усанд хаях эсэх нь, аль эсвэл хаа нэгтээ газар чинад нууцлах нь ганцхан чиний сонголт хэмээн хэлээд Марио доош үсрэх болно. Эцио ч мөн араас нь үсэрснээр [тоглоомын нэр нь бүтээгч студи Ubisoft-ын хамтаар гарч ирэх болно. Яг л ACII дээрх шигээ. Мэдээж Жеспер Кидийн гайхалтай аялгуу энэ бүхнийг чимж өгчээ]
[Тун удалгүй тоглолт Монтерожиони сууринруу шилжиж] Эцио авга ах Мариогийн хамтаар өөрсдийн сууринд ирж гэнээ. Харъяат албат иргэдээс нь гадна, хожим нь Алуурчдын Бүлгэмд элсэж эцэг болоод ах хоёр шигээ Алуурчины замналыг сонгох тавилантай дүү Клаудиа, эх Мариа болоод Форли цайзын хатагтай Катерина Сфорза нар тэднийг угтан авч гэнэ. Тэнд мөн орчин үеийн Улстөрийн Шинжлэх Ухааны үндсийг тавигч, зохиолч, философич, гүн ухаантан Николо Бернардо дэ Махавиели [1469-1527 онд Сэргэн Мандалтын үеийн Италид амьдарч байсан бодит хүн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз, ийнхүү гайхамшигтай эл тоглоомтой холбож өгсөн нь үнэхээрийн өвөрмөц санаа байлаа] байлаа. Боржиаг хөнөөгөөгүйнх нь төлөө Эциод олон хүн баахан дурамжхан байлаа. Гэвч Родригогоос илүүтэй өөр нэгэн дайсан этгээд гарч ирсэн агаад, өөрсдийн нь тосгон Монтерожионниг чиглэн ирж явааг хэн мэдэх билээ. Ассассинуудын үүр уурхай болсон энэхүү газрыг самарч хаяах тэр мөчид өөрийнх нь тавилан үхлээр зурагдах болно гэдгийг атаатан тэр дайсан ч мөн мэдэхгүй байлаа. [Ингээд бяцхан сууриндаа очсон хойно, жирийн ард иргэдэд туслах, Мариогийн алдагдсан морийг олох, цамхгийн оройд хатгасан их бууг туршиж үзэх гээд олон сонирхолтой даалгаврыг биелүүлэх болноо] Эциог ирснээс хойш цэцэглэн хөгжсөөр Монтерожионни орчин цагийн хамгийн гайхалтай суурингуудын нэг болон хувилжээ ...
Гэтэл маргааш өглөө нь Эцио, Катерина Сфорзагийн хамт Монтерожионнийн төв харшийн хамгийн дээд давхарт байрлах өрөөндөө, орон дотроо хэвтэж байх үед нь нүргэлсэн их дуу гарч удалгүй их бууны сум өрөөний нь ханыг цөмлөн орж иржээ. Айж цочирдсон Сфорза авхайг оронд нь орхиод Эцио даруйхан хувцас юугаан өмсч, их бууны сум цөмлөн орж ирсэн тэр хагархайгаар гарч харвал Monteriggioni-ийн хана хэрмийг давж их бууны сумнууд шунгинан хийсэн орж ирж байлаа. [ Энэ бүх гэнэтийн довтолгооноос болж Алтайрын илд, дуулга, хос нууцлагдмал хутганыхаа нэгийг гээд олон зүйлээ Эцио алдах болно. Харин дараа нь тоглогч та орчин үеийн Монтерожионнид Дезмондын дүрээр очихдоо тэр бүхнийг нь олж цуглуулах боломжтой. Би 4-ийг нь л олсон үлдсэн нэгийг нь олж чадаагүй л байна ] Даруй доош бууж авга ах Mario-той уулзжээ. Дайсны цэргүүдийг хотын хана хэрмээр давуулж хэрхэвч болохгүй хэмээн Mario анхааруулна. Ezio доош бууж мориндоо мордоод агшин зуурт балгас болон хувирах тосгоны барилга байшин дундуур их бууны суман мөндрөөс бултан явсаар хотын цамхаг өөд гарч, цамхаг дээрх их буугаар дайсны хана хэрэм давагч цамхгуудаас устгажээ. Гэвч цайзын баруун жигүүрээр дайснууд альхэдийнэ нэвтрээд амжжээ. Ezio тийш гүйн очиж орж ирсэн цэргүүдийг устгах боловч дайснууд хотын хаалгыг цөмлөн орж иржээ. Ezio хаалга тийш гүйн очвол өндөр нуруутай, урт хар үстэй нэгэн залуу Piece of Eden-г гартаа барьсан зогсч байлаа. Дэргэд нь дайснуудад олзлогдсон Сфорза авхай байх агаад түүний хөлд шархадсан Mario ах нь хэвтэх ажээ. Тэр залуу бол Rodrigo Borgia-ийн хүү Чезаре Боржиа байлаа. [Чезаре Боржиа бол өөрийн ах, эцэг хоёрыг хөнөөж өөрийн дүүтэйгээ гэрлэсэн мулгуу амьтан байлаа. Тиймээ хожим нь Родриго Боржиа Эциогийн гарт бус, Ассассинуудын илдний дор ч биш, өөрийн хүүгийн аманд нь чихэж орхисон Жагарын Орны бус ердийн нэгэн алимнаас болж үхэх тавилантай байж] Темпларууд дундаа нилээдгүй нэр хүндтэй нэгэн. Ёжтой нь аргагүй инээмсэглээд Ezio-г Ром хотноо ирэхийг урьж гэнээ. Ингэж хэлээд авга Mario-г нь хөнөөж гэнэ. Яг энэ үед цайзын цамхгийн оройд Ezio-г онилж байсан Боржиагийн цэргийн буунаас гарсан сум байгаа онох болно. Энэхэн мөчид Ezio-ийн нүдэнд орчлон дэлхийг түнэр харанхуй эзэмдэж, шархны халуунд мансууран уналаа ... [Энэ хүрээд BrotherhooD-ийн gameplay трэйлэр дуусгавар болдгийг санаж байгаа биздээ]
Удалгүй хүнд шарх авсан Эцио ухаан орж дайсанд эзлэгдэж байгаа Монтерожионни суурингаас эх дүү хоёроо харъяат албат иргэдийнхээ хамтаар төв харшийн доорх Домогт Алуурчдын танхимд орж, Алтайр Ибн Ла Ахадын аварга хөшөөний араарх нууц хаалгаар гарч тосгоноос зугтдаг байна. Хэдий хүнд шарх авсан ч гэлээ, эх болоод охин дүү хоёроо Флоренц-д очихыг хүсээд харин өөрөө Ромруу явж гэнээ.
Удалгүй шархны халуундаа дийлдэж газрын өнгөн хөрсөн дээр морины эмээлээс унасан байхыг нь Ром хотын нэгэн оршин суугч олсон байлаа.Энэ хооронд хүрэх газраа ирсэн тул Дезмонд Анимусаас гарч бодит ертөнцдөө эргэн ирж гэнэ. Машинаас гарч үзвэл хүрээлэн буй орчин нэг л дотно санагдах агаад, цагийн байдал харанхуй байгааг бодвол даруй шөнийн 2 аль эсвэл 3 цаг болж байгааг илтгэх ажээ. Сайтар ажвал .... Тиймээ !!!! Энэ чинь Монтерожионни суурин байнашүүдээ. Одоо энэ газар нэгэнтээ аялагч жуулчилагчдын хөлд дарагдсан түүхийн дурсгалын цогцолбор газар болжээ. Саяхан л сүйрч балгас болж байсан энэ газраа ингээд дахин ирж байгаа нь үнэхээрийн гайхалтай хэрэг байлаа. Өөрсдийн нь араас мөрдөх Абстергогийн темпларуудаас нуугдахын тулд сүлжээ үл барих газрын доод гүнрүү орох хэрэгтэй байлаа. Ингээд Люси Дезмонд хоёр, Монтерожионнийн ард уулын бэлд байрлах хуучин уурхайгаар орж олон олон саадыг давсаар эцэст нь Домогт Алуурчидын Танхимд хүрч очижээ. Анимусд удаан сууснаас болоод ч тэр үү, аль эсвэл өөр нэгэн шалтгаан байв уу Дезмондын нүдэнд хий дүрсүүд харагдах бөгөөд энэ бүхэн нь хий зүйл гэхээсээ илүү эрт нэгэн цагт энд болж асан үйл явдлыг, тэдгээр хүмүүсийн сүнстэй хамт дархалж хадгалсан нэгэн төрлийн бичлэг мэт ажээ.
Ингээд манай дөрвөл Домогт Алуурчидын Танхимд байрлаж, харин удалгүй Дезмонд дахин Анимусд орох шаардлагатай болжээ .... Гэнэт ухаан орж сэрвэл Эцио үл мэдэгдэх нэгэн айлд байх агаад гарцаагүй Махавиелийн танил байх нь тодорхой бөгөөд түүнд Алуурчдын Бүлгэмийн тэмдэг бүхий шинэхэн хувцсыг бэлтгэж тавьжээ. [Ингээд л урьд Assassin'S CreeD-ийн аль ч цуврал дээр байгаагүй хамгийн том хот болох РОМ-д та хөл тавих болно]. Удалгүй Эцио Махавиели болоод хуучины танил Ла Волпе, мөн Бартоломеотой уулзацгааж тэдэнд үнэмлэхүй их тусыг хүргэх болно. Ла Волпед түүний хулгайч нарын байрлах шинэ оромжийг барин өгч, Бартоломеод эдлэн газрыг нь дайснуудаас хамгаалаж, олзлогдсон эхнэрийг нь аврахад тусална. Хэрэггүй зүйлээс болж Ла Волпе Махавиелиг сэжиглэх агаад түүнийг хөнөөхөөс өмнө хэрэг явдлын зангилааг олсон Эцио ирж түүнийг зогсоох болно. Энэ хооронд дүү Клаудиа, эх Мариа нар нь РОМ-д ирсэн байх агаад өөрийн мөнгөөр тэдэнд зориулж бүхэл бүтэн эмсийн хүрээлэнг байгуулж дүү Клаудиадаа хариуцуулан өгчээ.
[Харин, өнөөх Чезаре, яасан бэ гэж үү, одоохон ....]
Удалгүй Эцио эртний танил Леонардо Да Винчитэй уулзах бөгөөд аргагүйн эрхэнд Леонардо тэдэнд буюу Темпларуудад туйлын хөнөөлтэй зэр зэвсэг хийгээд байлдааны машинуудыг зохиож өгсөн байлаа. Энэ бүх явдлаа учирлаж, уучилалт гуйсан тул цорын ганц арга гэвэл Эцио тэдгээр байлдааны машинуудыг устгах ёстой болжээ. [Үнэхээр Леонардо Да Винчи байлдааны танкны анхны загварыг гарган түүнийг бүтээж, агаараас бөмбөгдөгч нисэх төхөөрөмж, морин тэрэг бүхий харвагч их буу, оньсон зэвсгээр цэнэглэгдсэн завь тэргүүтэй зүйлсийг зохиож байсан гэдэг. Гэвч тэдгээр гайхамшигт хөнөөлт зэвсгүүдийг нүдээр харсан тухайгаа хэний ч аавын хүү тэмдэглэн үлдээгээгүй байдаг билээ] Хэдий харамсалтай ч энэ бүхний нь хариуд Леонардо Эциод өндрөөс үсрэхэд дэлгэгддэг шүхрийг бэлэглэх бөгөөд харин Эцио түүнд авдар дүүрэн алтыг үлдээгээд Ром-оос явдаг байна.
[Одоо Чезарегийн тухайд яривал] Бүхэл бүтэн Италийг эзлэхээр зэхэж байх атал хамаг цэрэг арми нь нэг нэгээрээ, салаа салаагаар хиараад байгаад балмагдсан Чезаре өөрийн Ром дахь харшдаа ирж эцэг Боржиа, болон гэргий Лукрециа Боржиад уур хилэнгээ гаргана. [Лукрециа Боржиа бол Родригогийн төрсөн охин нь бус дагавар охин нь хэмээн түүхийн сударт тэмдэглэгдэн үлджээ] Төрсөн хүүгээ хөнөөхөөр алиманд хор шингээн өгсөн нь илчилэгдсэн тул Чезаре эцгийгээ хөнөөж орхижээ. Харин дараа нь дүү Лукрециа нь ордны нэгэн жүжигчинтэй учиртай болсныг мэдсэн тул эрт нэгэн цагт хүчирхэг Ромын Эзэнт Гүрний үед олон мянган Гладиаторуудын тулалдаж асан Коллизейн театрт Есүс Христосын тухай эмгэнэлт дуулалт жүжгэн дээр түүнийг хөнөөхөөр хуйвалджээ. Харин Эцио түүнийг амжиж аврах бөгөөд хариуд нь Чезарегийн харшид нэвтрэх түлхүүрийг авч дөнгөнө.
Энэ бүх үйл явдлаас өмнө Форлигийн хатагтай Сфорзаг Боржиагийн цэргүүдийн гараас Эцио аварч чаддаг бөгөөд хэдий Чезарег устгах аятайхан боломж бүрдсэн боловч хайр дурлалаа илүүд үзэж гүнгийн хатагтай Сфорзаг ийнхүү аварч гэнээ. Удалгүй хатагтай Сфорза төрөлх нутагруугаа яарч, харъяат албат иргэдрүүгээ явах бөгөөд ахиад Эцио тэр хоёр хэзээ ч уулзахгүйэ. Учир нь Сфорза нутагтаа очсон хойноо хүнд өвчинөөр нас барах тавилантай. Харин Эциогийн охин дүү Клаудиа, Алуурчидын Бүлгэмд элсэн орж эцэг болоод ах хоёр шигээ Алуурчины Замналыг сонгож гэнээ.
Харин өөрт байгаа Жагарын Орны Алимын тусламжтайгаар Эцио хэдэн зуун хүнтэй нүсэр Боржиагийн армийг ялан дийлж, түүний араас элдэн хөөсөөр эцэст нь Испанид хүрч очижээ. Өөр хоорондоо хатгалдан тэмцэх Испани Итали цэргүүдийн дундуур явсаар Испаний Наварэ дахь Вианын эртний нэгэн цайзын орой дээр Боржиан хүү Чезарег хөнөөж билээ ...
Энэ бүхний дараа Эцио Ромд эргэн ирж Ватиканы хөрсөн дор өнөөх гайхалтай эрдэнийг эгнэгт нууцалж орхижээ .... Энэ л эрдний төлөө, бас эрх мэдлийн төлөө Темпларууд болоод харин тэдний эсрэг тэмцэх Ассассинуудын хооронд хэдэн зууныг дамнасан цуст их тэмцэл өрнөж байсан билээ. Ийнхүү эрдэнийг хаана байгааг мэдсэн Дезмонд болон түүний багийнхан Ром хотноо ирж, Коллизейн их театрын доогуур нэвт гарсан нууц хонгилоор явсаар өнөөх таван зуун жилийн тэртээд Эцио Аудиторегийн нууцалж асан эрднийг олох болно. Гэвч Коллизейн хонгилд түүнийг үргэлж дагаж, ганцхан түүнд харагдах Жуно хэмээх учир битүүлэг бодьгал түүнд сануулсаар байх агаад эцэс сүүлд нь гайхамшигт эрднийг авсан тэр мөчид улам хачирхалтай хийгээд учир битүүлэг зүйлсийг өгүүлж Дезмондын биеийг удирдаж Люсигийн биенд өнөөх түүний гаран дахь нууц хутгыг дүрүүлж орхижээ. "Зам нээгдлээ, тийш нь зөвхөн чи ганцаар явах ёстой" гэх зэрэг учир битүүлэг зүйлсийг өгүүлсээр ийнхүү эмгэнэлт явдалд хүргэжээ. Харин хамгийн төгсгөлд ухаангүй болон унасан Дезмондыг "Түүнийг аваад ир, эргээд Анимусд суулгах хэрэгтэй" хэмээх хоёр эрэгтэй хүний хоолой гардаг юм ......
Өрнөх Газар :
- Итали орны төв нь болсон Ром хот. 5 том дүүргээс бүрдэх бөгөөд Ватикан, Антикю, Тибер, орон сууцны хороолол болоод хотын гаднах дүүргүүд орно.
- Монтерожионни суурин
- Умард Испанийн Наварэ муж дахь Виана суурин.
Ром хотын тухайд гэвэл урьдын Assassin'S CreeD-ийн аль ч анги дээр гарч байгаагүй, үзэгдэж харагдаагүй хамгийн том хот юм. ACII дээр гардаг Флоренц хотоос л гэхэд x3 том юм шүү. Үзэж харах зүйл туйлын баялаг бөгөөд мэдээж энэ бүгдийн тоонд эртний түүхт Пантеон, Гладиаторуудын тулалдаж асан Коллизейн театр, мөн бусад эртний Ромын үлдэгдэл болсон олон олон гайхалтай газрууд бий шүү. Харин Монтерожионни суурингийн тухайд энд та Эциогоор нэг л sequance биелүүлэх бөгөөд харин Дезмондоор бол бүхий л тоглолтын туршид энд байх юм. Бас болоогүйэ, дээр би дурьдсан шүүдээ. Эндээс 5 ширхэг эртний түүхийн олдворыг олох боломжтой. Миний хувьд 4-г нь л олсон болохоор дууссаны дараагаар чухам юу болдгийг нь сайн мэдэхгүй л байна. Харин нэгэнт та Дезмондоор тоглож байгаа үед суурингаар сэлгүүцэхэд тань зориулж 9 минутыг өгөх болно. Үгүй бол үүр цайж хүмүүс та нарыг мэдчихнэшүүдэ. Виана суурингийн тухайд бол тоглоомын хамгийн сүүлд очих бөгөөд, Испанийн эзэн хааны цэргүүдээс гадна, Боржиагийн цэргүүд таныг заналхийлэх бөгөөд чөлөөтэй зугаалах зүйл бол байхгүйэ. Энд тэндгүй бөмбөг тэсрээд дайн болж байгаа шүүдээ тэнд.
Тэхээр доорх зүйлсийг Assassin'S CreeD II-той нь харьцуулж бичихээр шийдлээ.
Техник, хийгээд Зэвсэг Хэрэгсэл :
Шинээр нэмэгдсэн зэвсэг гэвэл, та Эциогийн гар дахь харвагч оньсыг ашиглаад хор шингээсэн дартсаар харвах боломжтой болжээ. Үүнийг мэдээж Да Винчи анд зохион бүтээх болно. Өөр нэгэн гайхалтай зүйл гэвэл яахын аргагүй нум сум байлаа. Надад үнэхээр их, бүр маш их тус болсон шүү энэ нум сум. Ялангуяа дайсанд мэдэгдэж болохгүй даалгавартай элдэв үеүүд дээр дээрх алсын зайнаас байндаа тусдаг зэвсгүүд тун их хэрэг болно шүү. Хэрэглэх тухайд бол яг л гар буу шиг ... F-ээ дарж lock хийх буюу байгааг онцгойлон онилоод M1-ээ удаан дарахад л болно. За тэгээд мэдээжийн хэрэг Ром хотын урчууд дархчуудын хийсэн олон олон шилдэг зэвсгүүд, хутга чинжаалууд, муна болоод илднүүд нэмэгдсэн байна. Харин хамгийн эцэст нь гэвэл шүхэр. Тиймээ шүхэр, үүний тусламжтайгаар асар өндрөөс ямар ч гэмтэлгүй газардахад болон газар нутгийг товчилоход хэрэглэнэ. Мөн та бүхэн санаж байгаа бол трэйлэр дээрээ Боржиагийн цэргүүд буу барьсан байдаг шүүдээ. Гэхдээ үүнийг та хэрэглэх боломжгүй юм.
Чадвар болон Техник :
Эцио маань илүү хөнгөн шиг болсон гэж хэлэхгүйэ хэхэ. Гэхдээ илүү харгис бас хэрцгий, чадварлаг болоод төгс болжээ. Counter Kill хийх гэж хүлээлгүйгээр дайснуудруугаа угсруулсан дайралт хийж тэднийг буулган авч болох агаад маш олон хөдөлгөөнүүд шинээр нэмэгдсэн байна. Тухайлбал илд, гар буу хоёрыг нэг дор хэрэглэж болдог болсон бөгөөд өөрөөр хэлбэл дайсныхаа биенд илдээ дүрээд угсруулан бууддаг болсон байна. Энэ нь зөвхөн Counter Kill хийх үед л хэрэглэддэг юм. Мөн Эцио маань хамаагүй илүү хүчтэй болсон бөгөөд дайснаа татаж унагаад тархийг нь тарвас шиг бяцлах, борви руу нь цохиж сөхрүүлээд араас толгойг нь хуга мушгих, илдээр бол хөлийг довтолж шархдуулаад сөхөрсөн хойно нь нугасруу нь илд дүрэх, нууц хутгаар хоёр нүдийг нь сохлох гээд л харгис хөдөлгөөнүүд маш ихээр нэмэгдсэн байна. Throwing Knife буюу шиддэг хутганы хувьд нэг дор 2-3-ыг шидэж дайснуудыг олноор нь хиаруулах боломжтой болжээ.
Бас шинээр нэмэгдсэн нэг хөдөлгөөн бий. Энэ бол дайсантай тулалдаж байх үедээ хөлрүү нь өшилөж тэнцвэрийг нь алдагдуулж анхаарлыг нь сарниулах хөдөлгөөн юм. Ингэснээр Брут, Парано зэрэг дийлэхэд хүнд цэргүүдийг нүд ирмэхийн зуурт устгах боломжтой болж.
Мөн та морин дээрх цэргүүдийг татан буулгаж Assassinate хийх боломжтой бөгөөд нэгэнт өөдөөс тань морин цэрэг довтлон ирж байгаа үед яг л BraveHeart кинон дээрх Валлас шиг морины нь урд хөлийг шархдуулан онхолдуулах боломжтой болсон байна. Гайхалтай биш гэж үү. Мөн та нэг морины нуруунаас нөгөө морин дээрх цэрэгрүү үсэрч биенд нь Hidden Blade дүрэх боломжтой болсон байна. Тиймээ, Морьтой холбоотой техникүүд нь үнэхээр гайхалтай болсон байналээ.
Бас болоогүйэ та E товчийг дарснаар шүгэлдэх бөгөөд таны үнэнч морь тань нүд ирмэхийн зуурт таны өмнө давхин ирэх болно гээд боддоо, үнэхээр гайхалтай.
Шинээр нэмэгдсэн тулааны бус хөдөлгөөнүүдийн тухайд яривал, овор хэмжээ ихгүй өргөгч цамхгууд нэмэгдсэн агаад, олсыг огтлон дээш хөөрч нүд ирмэхийн зуурт өндөр барилга болоод чулуун ханан дээр гардаг болжээ.
Байшин, барилга, байгууламж :
Өмнөх ACII дээр Монтерожионни сууринд шинэчилэлт өөрчлөлт хийж хотыг хөгжүүлж байсан шүүдээ. Тэгвэл энэ удаад бүхэл бүтэн Ром хотыг сайжруулах боломжтой болжээ. Банк, зургийн дэлгүүр, эмнэлэг, оёдолчин, төмрийн дархан,морины жүчээнээс гадна Коллизеэй, Пантеоныг хүртэл худалдан авч болно шүү. Мэдээжийн хэрэг маш их флоринс хэрэг болно. Мөн шинээр нэмэгдсэн нэгэн гайхалтай зүйл нь гэвэл, урьд та хоёр хотын хооронд шууд порталддаг байсан бол энэ удаад хот дотроо шилжих боломжтой болжээ. Учир нь Ром маш том шүүдээ. Өөрөөр хэлбэл хотын энд тэндгүй Портал туннелиуд байх бөгөөд тэдний тусламжтайгаар та хотын нэг захаас нөгөөрүү шилжих боломжтой. Мөн хааяа хааяахан таарах онцгой нэгэн барилгыг Эмсийн хүрээлэн, хулгайчдын байр эсвэл хөлсний цэргүүдийн байр болгон сэргээх эсэх нь таны сонголтоос шалтгаалах болно.
Шинээр нэмэгдсэн өөр нэг зүйл гэвэл хотын энд тэнд хааяа хааяахан архитекторчид таарах агаад тэд таны заавар зөвлөлгөөний дагуу байшин барилгуудыг босгож, сэргээн засварлах бөгөөд барилга баригдаж байх тэр агшныг үнэхээр гайхалтай хийж өгсөн байналээшүү.
- Банк - Таны олсон орлого тань банкинд хадгалагдах болно. 20 минут тутамд орлого орж ирэх бөгөөд өөрийн дансыг дүүрэхээс нь өмнө очиж мөнгөө авбал зохилтой. ACII дээр та Монтерожионни сууринд очиж Клаудиа охин дүүгээсээ мөнгөө авдаг байсан шүүдээ.
- Оёдолчин - Нэмэгдсэн зүйл гэвэл мэдээжийн хэрэг цоо шинэ хийц өнгө загвар бүхий гоёмсог хувцаснууд, нөмрөгнүүд байх юм.
- Төмрийн Дархан - Энд та өөрийнхөө эвдэрч муудсан хэрэгслүүдийг засуулах боломжтой бөгөөд мөн шинэ зэвсгүүдийг худалдан авах боломжтой.
- Эмнэлэг - энд та өөрийгөө эмчлүүлэхээс гадна өөрийн гаран дахь харвагч оньсон төхөөрөмжид хэрэгтэй хорыг худалдан авч болно.
- Зургийн Дэлгүүр - Алдартай зураачдын гоёмсог зураг хөргүүдийг авахаас гадна хотод байрлах эрдэнэсийн хайрцагнуудын нууц байрлал бүхий газрын зургуудыг авах боломжтой.
Цуглуулганууд :
Дээрх дэлгүүрүүдийн зарим бараа нь хаалттай байх бөгөөд зарим нэг дэлгүүрүүдийн тухайд оноогдсон Quest-үүдийг биелүүлснээр нээх боломжтой. Тэр нь чухам юу вэ гэхлээр, урьд та ACII дээр эрдэнэсийн хайрцгийг уудалмагц зөвхөн флоринс гарч ирдэг байсан бол энэ удаад элдэв бараа сэлтийн хамтаар гарч ирдэг болжээ. Тэднийг та зарж болно, аль эсвэл цуглуулаад дэлгүүрүүдийн Quest-ийг биелүүлж, онцгой нэгэн барааг unlock хийхэд хэрэглэж бас болох юм шүү.
Мөн та яг л AC I дээр гардаг шиг Боржиагийн энд тэндгүй байрлах тугнуудыг түүх боломжтой.
Бас хотод ердөө 10-хан ширхэг байрлах нууц өднүүд бий.
Яг л ACII гардаг шиг Truth-үүд ч мөн нэмэгдсэн агаад тэднийг тайлахад арай илүү ажиллагаатай болжээ.
Тиймээ, БОРЖИА-ийн ЦАМХГУУДЫГ ТҮЙМЭРДЭХ. Хэрвээ та хот доторх барилга байгууламжуудад элдэв янзын байшин барилга, үйлчилгээний газруудыг сэргээх гэж байгаа бол эхлээд ойролцоох Боржиагийн цэргүүдийн цамхгуудыг түймэрдэх хэрэгтэй болно. Түймэрдэхийн тулд тэр цамхгийг сахин хамгаалагч цэргүүдийг ахмадынх нь хамтаар устгах хэрэгтэй шүү.
Хот доторх амьдрал :
Энэ бол тоглоомыг чимж өгсөн хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь байлаа. Энэ удаад хотод морьтой хүмүүс явдаг болсон нь тоглоомыг илүү амь оруулж өгсөн бөгөөд мөн тэднээс морийг нь дээрэмдэн булааж болох ажээ. Мөн биеэ үнэлэгч нар таныг зүгээр явуулахгүйэ, яг л гудамжны хөгжичид шиг таныг ээрч хоргоох болно. Хотод гуйлга гуйж мөнгө нэхэх хүмүүс их таарахаас гадна хоорондоо хэрэлдэж маргаж байгаа, нэгнээс уучилалт гуйж аль эсвэл үнсэлцэж байгаа хосууд олон дайралдах болно.
Энэ удаад Леонардатай урьдын адил чөлөөтэй уулзах боломжгүй болсон тул хотын хаа нэгтээд гэрэлтэн харагдах сандлан дээр очиж суух хэрэгтэй. Ингэснээр төд удалгүй Леонарда хүрч ирэх бөгөөд түүгээр юу хийлгэх нь таны дур таны хүсэл, гэхдээ мэдээжийн хэрэг хөлсийг нь өгөх хэрэгтэй.
Side Missions буюу Нэмэлт Даалгаврууд
Өмнөх анги дээр та Монтерожионни суурингийн төв харшийн дор байрлах Домогт Алуурчидын Танхимын 6 алуурчины тэмдгийг цуглуулж Алтайрын дуулгыг авахын тулд хот хотуудад байрлах тэдний бунханруу явах хэрэгтэй болдог байсан шүүдээ. Харин энэ удаад та Ромулусын 6 судрыг цуглуулж Ромулусын хэрэгслийг өөрийн болгох боломжтой. Гэхдээ мэдээжийн хэрэг маш их саад бартаа бүхий замыг туулж, бас болоогүйэ өөрсдийгөө Ромулусын хамгаалагчид гэх барбаруудыг дийлэх хэрэгтэй болно.
Даалгавар болгонд ямар нэгэн болзол байх бөгөөд, тэднийг хийсэн тохиолдол тухайн ДНХ-ын хэсэг 100% сэргээгдэх болно. Аа харин үгүй бол 50%. Тухайлбал, тухайн нэг даалгаврыг усанд сэлэлгүйгээр давах, хэнд ч мэдэгдэлгүйгээр гүйцэтгэх, хэнийг ч алахгүй байх, 2 минутын дотор амжуулах гээд л ...
Мөн та урьдын тоглосон үеүүдээ тоглох боломжтой бөгөөд НЭГЭНТ тоглоом дууссан бол өмнөх II шигээ чөлөөтэй явах боломжгүй гэдгийг анхаарайрай. ТИЙМЭЭС тоглоомын эцсийн үеээс амжиж бүхнийг биелүүлэх хэрэгтэйдээ.
Мөн хотоор зугтах хулгайч нараас маш ховор хийгээд их үнэтэй эд хэрэгслүүд гардаг гэдгийг мартаж болохгүйэ.
---------------------------------------------------------------------------------
Бас Эциогийн хуучины дурлалт бүсгүй болох Кристина Веспуччи Ром хотод байх агаад түүнтэй таарсан даруйд Эциогийн дурсах дурсамжруу нэвтэрч Кристинатай анх танилцах үеийг, мөн дүүжлүүлж үхсэн ах дүү болоод эцгийнхээ цогцсыг голд урсгахаас нь урьтаж дайснуудын гараас авах бөгөөд хэрхэн оршуулж байгаа тухай гээд л онц сонирхолтой мааш олон үеүүд даалгаврууд таныг хүлээж байгаа шүү.
Ингээд өшөөгөө авахаар Ezio Ром хотруу явдаг юм байнаа. Мастер алуурчин болсон Эцио маань Ром хотод хяналтаа тогтоож, залуухан алуурчдыг бэлтгэж эхлэх аж.
Мөн өөрийн бэлтгэсэн шавь нараа Герман, Испани, Англи, Орос зэрэг улсуудруу илгээх агаад өөрийн даалгавартаа тэднийг удирдах замаар ашиглаж болно. Мөн тэдний цуглуулсан туршлага бүхий оноогоор тэдний чадваруудыг нэмэгдүүлэх боломжтой. Та дээд тал нь эрэгтэй эмэгтэй 12 алуурчиныг бэлтгэх боломжтой агаад тэдний 5-ыг нь дагуулан явж хувийн бие хамгаалагчаараа сонгох боломжтой.
Яг л trailer дээр гардаг шиг шувууны өдний тусламжтайгаар тэднийг удирдах болно. ЭНЭ БОЛ ТОГЛООМЫН ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ЗҮЙЛСИЙН НЭГ НЬ БАЙЛАА. Тиймээ,үнэхээр гайхалтай шүү.
Ассассинуудыг явуулахаас өмнө тухайн даалгавар хэр хүнд байгааг илтгэсэн тэмдэглэгээ болоод алуурчдын чадварыг харгалзах хэрэгтэй. Сайтар ажвал тухайн алуурчин оноогдсон даалгаврыг биелүүлж чадах эсэх нь %-иар илэрхийлэгдсэн байгаа.
Даалгавар бүрээсээ тодорхой хэмжээний оноо авах бөгөөд авсан оноонууд нь цуларсаар байгаад Level-ийг нь нэмэгдүүлнэ. Lvl нэмэх бүрт нэг сайжруулалт хийх боломжтой. Арморыг нь сайжруулбал мэдээж амь нь уртасна харин зэвсэглэлийг нь сайжруулбал ..... ёстой лайтай болж байналэээ хэхэ. Утаат бөмбөг хаяна, буудна, өшиглөнө гээд л.
Харин алуурчидыг эгнээндээ нэгтгэхийн тулд та эхлээд тэднийг хүнд байдлаас амийг нь аварч итгэлийг нь олох хэрэгтэй болно. Мөн хамаагүй хүнд газарт дуудах аль эсвэл хэт ахадсан даалгаварт явуулбал тэд чинь үхэж үрэгдэж бас болношүү.
Мөн тоглоомд маань асар олон Achievement-үүд орсноос гадна VIRTUAL TRAINING гэгч зүйл нэмэгдсэн байгаа. Мөн та хүссэн үедээ Анимус-аас гарч Дезмондоор тоглох боломжтой болсон гээд боддоо. Харин дээрх Виртуаль Сургалтын тухайд гэвэл та үүнийг өөрийн тоглох чадварыг сайжруулах зорилгоор ашиглаж болохоос гадна хүрэл мөнгө алт гэсэн медалиудыг авах боломжтой.
За харин ACB-ийн дуу болон график зураглалын тухайд яривал :
Үнэхээрийн өөлөх аргагүй, үнэхээр гайхалтай болжээ. Мэдээжийн хэрэг ACII - ийн хөдөлгүүр болох Anvil , харин түүн дээр нэмээд Ирландын Havok компаний цоо шинэхэн хөдөлгүүр болох Havok 1.0-ийг нэмсэн нь тоглоомыг улам илүү реалистик болгож өгчээ. Визуаль харагдац болоод хүрээл буй орчины логик байршилууд, гэрлийн ойлт хугарлууд үнэхээрийн дуу алдмаар гайхалтай болжээ.
Харин дуу болон дууны эффектийн талаар бол үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Soundtrack-ийн тухайд бол өмнөх ангиудын хөгжмийг бичсэн авъяаслаг хийгээд чадварлаг хөгжмийн зохиолч Жеспер Кид ажилласан бөгөөд энэхүү BrotherhooD-ийн аялгуунууд илүү "dark ambient" талдаа болсон нь үнэхээрийн нүдээ олсон хэрэг байлаа. Мэдээжийн хэрэг тоглоомын өмнөх ангиас гайхалтай Soundtrack-уудыг оруулж өгсөн бөгөөд түүн дээр нэмээд дутахааргүй гайхалтай хөгжмүүдийг зохиосон юм. Зохиолын хувьд ч гэсэн үнэхээр тансаг болсон бөгөөд BAFTA-ийн тэргүүн дээд шагналуудыг цөлмөж орхижээ.
Мөн тоглоомны ард бүхэл бүтэн түүхчийн баг ажилласан бөгөөд, түүхэн газар, цаг үе, түүхэн хүмүүсийг тоглоомтой тун нарийн гайхалтайгаар холбож өгсөн байна.
Харин эцэст нь шинээр гарах BrotherhooD-ийн тухайд дуулгая. Дэлгэрэнгүйг удахгүй орох GaMeZ NEWS-ийн ээлжит дугаараар бичнээ.
Юу вэ гэхлээр Assassin'S CreeD 3 -ын үйл явдал нь Дэлхийн Хоёрдугаар Дайны үед өрнөх юм гэсэн цуу яриа билээ. Гэхдээ тун "бодьтой" цуу яриа юм шүү. Төсөөлөөд үз лдээ гартаа лугер барьж нуруундаа MP40 үүрсэн Ассассин Берлины байшин барилгуудын дээвэр дээгүүр MG42-ын сумнуудаас бултаад Нацист Темпларуудыг агнаж байна гээд, ГАЙХАЛТАЙ БИШ ГЭЖ ҮҮ. Харин яаж хийх вэ гэдэг л үнэхээрийн сонирхолтой байна. Энэ гэхдээ зүгээр л цуурхал шүүдээ. Хэрвээ Assassin's CreeD-ийг хийе гэвэл гайхалтай цаг үеүүд, байршилууд олон бийдээ. Тухайлбал, Япон оронд өөрөө нинжа болоод л хийдийн оройгоор гүйж Шогунуудыг агнаад л, аль эсвэл Сэргэн Мандалтын сүүл үе Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад оны Европ гээд л ... эсвэл эртний Ромд, Грект, Перст гээд л ..... Гэхдээ надад бол Хоёрдугаар Дайны үед гэдэг нь үнэхээр таалагдаж байна, бүр маш их. Мэдээжийн хэрэг Нацистууд л Темпларууд болж таарах байх. Маш хүчирхэг бас тун сүрхий дайснууд болнодоо. Адолф Гитлерийн үхэл одоог хүртэл тодорхой бус байгаа шүүдээ. Магадгүй манай Ассассин .....
Мөн тоглоомын маань бүрэн хэмжээний кино альхэдийнэ хийгдээд эхэлсэн бөгөөд санаа зоволтгүйэ. Ubisoft-ынхон өөрсдөө хийж байгаа юм.
Хэрэв та BrotherhooD-ийг тоглоод 100% synch хийгээд дуусгалаа гэхэд Da Vinci Dissapearance болоод удахгүй 5 сард нийтэд ил болж 11 сард гарах маш "том" DLC бас бий шүүдээ. Бурхан минь, энэ DLC-г 6 Домогт Алуурчины түүхээр хийсэн байгаасай гэж үнэхээр их хүсч байнашүү ...
System Requirements Minimum:
* OS: Windows® XP (32-64 bits) /Windows Vista®(32-64 bits)/Windows 7® (32-64 bits)
* Processor: Intel Core® 2 Duo 1.8 GHZ or AMD Athlon X2 64 2.4GHZ
* Memory: 1.5 GB Windows® XP / 2 GB Windows Vista® - Windows 7®
* Graphics: 256 MB DirectX® 9.0–compliant card with Shader Model 3.0 or higher (see supported list*)
* DirectX®: 9.0
* Hard Drive: 8 GB
* Sound: DirectX 9.0 –compliant sound card
* Peripherals: Keyboard, mouse, optional controller
* Supported Video Cards: ATI® RADEON® HD 2000/3000/4000/5000/6000 series, NVIDIA GeForce® 8/9/100/200/300/400/500 series
* Note* * This product does not support Windows® 98/ME/2000/NT
System Requirements Recommended:
* OS: Windows® XP (32-64 bits) /Windows Vista®(32-64 bits)/Windows 7® (32-64 bits)
* Processor: Intel Core® 2 Duo E6700 2.6 GHz or AMD Athlon 64 X2 6000+ or better
* Memory: 1.5 GB Windows® XP / 2 GB Windows Vista® - Windows 7®
* Graphics: GeForce 8800 GT or ATI Radeon HD 4700 or better
* DirectX®: 9.0
* Hard Drive: 8 GB
* Sound: 5.1 sound card
* Peripherals: Keyboard, mouse, joystick optional (Xbox 360® Controller for Windows recommended)
* Supported Video Cards: ATI® RADEON® HD 2000/3000/4000/5000/6000 series, NVIDIA GeForce® 8/9/100/200/300/400/500 series
* Note* * This product does not support Windows® 98/ME/2000/NT
»